Гран при 2025: У.Мөнххасар анх удаа түрүүлж, Б.Амарзаяа гурав дахь удаагаа аваргаллааMongolian only
Үндэсний чансааны шилдэг 20, 20 тамирчин оролцсон "А" зэрэглэлийн тэмцээний үеэр 2024-2025 оны улирлын шилдгүүдийг шагналаа.

"А" зэрэглэлийн "Гран при-2025" тэмцээн 12 дугаар сарын 14-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрх авсан эрэгтэй, эмэгтэй 20, 20 тамирчин оролцдог онцлогтой.
Эрэгтэй төрөлд ЛТ клубийн Спортын дэд мастер У.Мөнххасар 2024 онд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа түрүүлж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Илдэн клубийн Х.Анхбаяр, ЛТ клубийн М.Хүслэн нар Гран при тэмцээнд анх удаа медальт байранд шалгарсан бол Дуэль клубийн Спортын мастер Ц.Жигжидсүрэн зургаа дахь медалиа хүртэв.
Эмэгтэй төрөлд УБ Фенсинг клубийн ОУХМ Б.Амарзаяа гурав дахь удаагаа түрүүлж, тав дахь медалиа хүртлээ. Мөн Дуэль клубийн СМ Б.Баярчимэг тав дахь, УБ Фенсинг клубийн ОУХМ Б.Гэрэлмаа зургаа дахь, Дуэль клубийн СМ А.Мягмарцэрэн гурав дахь медалиа хүртэв.
Тэмцээний үеэр 2024-2025 оны улирлын шилдгүүдийг тодруулж, улирлын шилдэг эмэгтэй тамирчнаар Б.Баярчимэг, эрэгтэй тамирчнаар Ц.Жигжидсүрэн, шилдэг клубээр Дуэль клуб шалгарлаа. Өсвөр үеийн шилдгээр Н.Чинхүслэн, Х.Нандин-Эрдэнэ, залуучуудын шилдгээр У.Мөнххасар, Я.Ариунхишиг нар тодорлоо.


Source: Fencing Association of Mongolia on Facebook
