Fencing Association
of MongoliaМонголын Туялзуур Сэлэмний Холбоо
Register
National team20 Jul 2026

Монголын сэлэмчид Хонконгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөллөөMongolian only

Насанд хүрэгчдийн ДАШТ-д 6 тамирчин оролцсон бөгөөд үүний өмнө Шинэ Делид болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 4 сэлэмчин өрсөлдсөн юм.

Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хонконг хотноо зохион байгуулагдлаа. Монгол Улсаас 6 тамирчин, 1 дасгалжуулагч, 1 багийн менежерийн бүрэлдэхүүнтэй оролцов.

Эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд М.Хүслэн (Саруул Фенсинг), У.Мөнххасар (УБ Фенсинг), хөнгөн сэлмийн төрөлд Н.Чингис (ЛТ Фенсинг) нар өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн ганцаарчилсан төрөлд Дуэль клубийн Д.Мэрси, Ц.Ундрал, Б.Бүлтэн нар Монгол Улсаа төлөөлөв.

Үүний өмнө БНЭУ-ын Шинэ Дели хотын "Бхарат Мандапам" танхимд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд У.Мөнххасар, М.Хүслэн, хөнгөн сэлмийн төрөлд Н.Чингис, эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа нар оролцсон юм.

Шинэ Делид манай тамирчдыг хүлээн авч дэмжлэг үзүүлсэн БНЭУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Өлзийт болон Элчин сайдын яамны хамт олонд холбооны зүгээс талархал илэрхийлэв.

Source: Fencing Association of Mongolia on Facebook

Newer story Older storyAll news