Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.10.10

"Олимпик цом-2026"-ийн аваргын цомыг Дуэль клуб хүртлээ

Өсвөр үе, багачуудын тэмцээнд 6 клубийн 100 гаруй сэлэмчин таван насны ангиллаар өрсөлдлөө.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооноос зохион байгуулсан "Олимпик цом-2026" өсвөр үе, багачуудын туялзуур сэлэмний тэмцээн 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.

Тэмцээнд 6 клубийн 100 гаруй өсвөрийн сэлэмчин оролцож, U8-аас U16 хүртэлх насны ангилал тус бүрд авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.

U16 насны ангилалд Дуэль клубийн С.Эрхэс, Г.Минжин нар, U14 ангилалд УБ Фенсинг клубийн Г.Сэнгүн, Г.Уран-Маргад нар түрүүлэв. U12 ангилалд Дуэль клубийн М.Цогт-Эрдэнэ, Флеш клубийн Г.Маралмаа нар аваргалсан бол U10 ангилалд Дуэль клубийн Н.Хантүшиг, Флеш клубийн Б.Энэрэл, U8 ангилалд Флеш клубийн М.Билэгдэмбэрэл, Н.Төгс-Эрдэнэ нар тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Дуэль клуб "Олимпик цом-2026" тэмцээний аваргын цомын эзнээр тодорлоо.

U16 охид

  • Г.МинжинДуэль
  • П.Оюун-ЭрдэнэДуэль
  • М.МаралУБ Фенсинг
  • Н.МаралХангарди

U16 хөвгүүд

  • С.ЭрхэсДуэль
  • Б.АмарзоригДуэль
  • Р.Энх-АмгаланСаруул
  • Г.ЭринДуэль

U14 охид

  • Г.Уран-МаргадУБ Фенсинг
  • Г.АнирланСаруул
  • Б.АмирланДуэль
  • Э.СийлэнСаруул

U14 хөвгүүд

  • Г.СэнгүнУБ Фенсинг
  • Г.СэцэнУБ Фенсинг
  • М.ТүвшинбаярХангарди
  • Б.Маргад-ЭрдэнэДуэль

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ