Б.Цолмонгийн нэрэмжит "Улаанбаатар ХАШТ-2026"-д Б.Амарзаяа, М.Хүслэн нар түрүүллээ
Тэмцээний дүнгээр эрэгтэй 6, эмэгтэй 6, нийт 12 сэлэмчин "Гран при-2026" тэмцээнд оролцох эрх авлаа.

Спортын мастер, олон улсын шүүгч Батхүүгийн Цолмон агсны нэрэмжит насанд хүрэгчдийн "Улаанбаатар ХАШТ-2026" туялзуур сэлэмний тэмцээн 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн спорт хорооны зааланд боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд УБ Фенсинг клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Амарзаяа, эрэгтэйчүүдийн ангилалд Саруул Фенсинг клубийн тамирчин, Спортын дэд мастер М.Хүслэн нар тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээний үр дүнгээр эрэгтэй 6, эмэгтэй 6, нийт 12 сэлэмчин "Гран при-2026" тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Мөн тэмцээнд оролцсон хамгийн залуу тамирчид болох 13 настай Г.Уран-Маргад, 14 настай Г.Сэцэн нарт тулааны сэлэм бэлэглэж урамшууллаа.
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Б.Цолмон агсны гэр бүл, найз нөхдөд Монголын Туялзуур Сэлэмний Холбооны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Эмэгтэй
- Б.АмарзаяаУБ Фенсинг
- М.ИндранилДуэль
- П.Оюун-ЭрдэнэДуэль
- Х.Нандин-ЭрдэнэУБ Фенсинг
Эрэгтэй
- М.ХүслэнСаруул
- М.ЭрдэнэтулгаУБ Фенсинг
- Х.АнхбаярУБ Фенсинг
- Н.ЧинхүслэнДуэль

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж
