Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.10.25

Өсвөр үе, багачуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 өндөрлөлөө

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд 6 клубийн 160 сэлэмчин ганцаарчилсан, багийн болон ур чадварын төрлөөр өрсөлдлөө.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооноос зохион байгуулсан 2026 оны Өсвөр үе, багачуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд 6 клубийн 160 сэлэмчин оролцож, U8, U10, U12, U14, U16 насны ангиллаар охид, хөвгүүдийн ганцаарчилсан, багийн болон ур чадварын төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдлөө.

Ганцаарчилсан төрлийн хамгийн өндөр насны ангилалд Дуэль клубийн П.Оюун-Эрдэнэ (охид), С.Эрхэс (хөвгүүд) нар түрүүлсэн бол U14 ангилалд УБ Фенсинг клубийн Г.Уран-Маргад, Г.Сэцэн нар аваргалав. Бага насны ангилалд Флеш клубийн тамирчид олон медаль хүртлээ.

Багийн төрөлд U16 насны охид, хөвгүүдийн ангилалд Дуэль клуб, U14 ангилалд УБ Фенсинг клуб, U12 ангилалд Дуэль клуб, U10 охидод Хангарди клуб, U10 хөвгүүдэд Флеш клуб тус тус тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний шагналын сан болон медалийн зардлыг ивээн тэтгэсэн ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавт холбооны зүгээс талархал илэрхийлж, тамирчид, дасгалжуулагчид, клубүүд болон эцэг эхчүүдэд баяр хүргэв.

U16 охид

  • П.Оюун-ЭрдэнэДуэль
  • Б.МаралУБ Фенсинг
  • Г.МинжинДуэль
  • Н.АмуунДуэль

U16 хөвгүүд

  • С.ЭрхэсДуэль
  • Г.ЭринДуэль
  • Э.ИдэрУБ Фенсинг
  • Б.АмарзоригДуэль

U14 охид

  • Г.Уран-МаргадУБ Фенсинг
  • М.АнучимэгФлеш
  • Б.АмирланДуэль
  • Б.АнирланСаруул

U14 хөвгүүд

  • Г.СэцэнУБ Фенсинг
  • Г.СэнгүнУБ Фенсинг
  • С.ЭнхтөрСаруул
  • Б.Маргад-ЭрдэнэДуэль

U12 охид

  • Г.МаралмааФлеш
  • Б.СэцэнбилэгДуэль
  • Б.Энх-АмирланФлеш
  • Б.БуянхишигФлеш

U12 хөвгүүд

  • А.БилэгдэмбэрэлДуэль
  • М.Цогт-ЭрдэнэДуэль
  • Б.Бат-ИвээлУБ Фенсинг
  • А.ХурцболдХангарди

U10 охид

  • М.ГоодарьХангарди
  • Б.ЭнэрэлФлеш
  • Б.МаралгооХангарди
  • Ц.ГүнжидмааУБ Фенсинг

U10 хөвгүүд

  • Н.ХантүшигДуэль
  • Х.ТэмүжинДуэль
  • Б.СүхболдФлеш
  • А.ДөлгөөнДуэль

U8 охид

  • Н.Төгс-ЭрдэнэФлеш
  • С.ЭнэрлэнСаруул
  • Р.ТанхилуунФлеш
  • Ч.ЭмүжинФлеш

U8 хөвгүүд

  • М.БилэгдэмбэрэлФлеш
  • С.ТөгөлдөрХангарди
  • Б.ОдФлеш
  • М.ДашнямФлеш

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Өмнөх мэдээБүх мэдээ