А.Ганхуяг МТСХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлооMongolian only
Монголын Туялзуур Сэлэмний Холбооны V Чуулган МҮОХ-ны хурлын танхимд болж, өнгөрсөн 4 жилийн тайланг хэлэлцэн, Удирдах зөвлөлийг сонголоо.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны V Чуулган 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний Олимпын Хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Чуулганыг анх 5 дугаар сарын 1-нд хийхээр МТСХ-ны Удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар баталж байсан бөгөөд дараа нь 5 дугаар сарын 15-нд хойшлуулсан юм.
Чуулганаар холбооны өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулав.
Премиум Корпорэйшний ТУЗ-ын дарга Адилбишийн Ганхуяг Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.
Source: Fencing Association of Mongolia on Facebook
