Хангарди клубийн 10 жилийн ойн "Хангарди цом-2025" Эрдэнэт хотод боллооMongolian only
7 клубийн 180 орчим тамирчин өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангиллаар хоёр өдөр өрсөлдөж, Дуэль клуб цомын эзэн боллоо.

Хангарди клубийн 10 жилийн ойд зориулсан "Хангарди цом-2025" тэмцээн 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 7 клубийн 180 орчим тамирчин оролцов.
Эхний өдөр 8, 10, 12, 14, 16 насны өсвөр үеийн ганцаарчилсан болон 8, 10, 12 насны багийн төрөл, хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн тэмцээн болсон юм.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд Д.Мэрси (хоёулаа Дуэль клуб) нар түрүүлэв. Д.Мэрси мөн U16 охидын ангилалд түрүүлж давхар аваргаллаа.
Медалийн нийлбэр дүнгээр Дуэль клуб 9 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж цомын эзэн боллоо. Флеш клуб 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, ЛТ клуб 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл, Хангарди клуб 3 мөнгө, 3 хүрэл, УБ Фенсинг клуб 1 мөнгө, 4 хүрэл, Илдэн клуб 1 хүрэл медаль хүртэв.
Senior men
- T.JigjidsurenDUEL Fencing Club
- B.GandulDUEL Fencing Club
- B.ByambajargalDUEL Fencing Club
- G.SumyabaldanUB Fencing Club
Senior women
- D.MersiDUEL Fencing Club
- A.MyagmartserenDUEL Fencing Club
- O.ZolbooDUEL Fencing Club
- B.BultenDUEL Fencing Club


Source: Fencing Association of Mongolia on Facebook
