Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээMongolian only
Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд Б.Амарзаяа хагас шигшээд шалгарч, хоёр дахь удаагаа хүрэл медаль авлаа.

Туялзуур сэлэмний Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд Монголын Туялзуур Сэлэмний Холбооноос Спортын мастер Ц.Жигжидсүрэн, ОУХМ Б.Амарзаяа, дасгалжуулагч Д.Ганбаатар нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа хэсгийн тулаанд Малайз, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Хятадын Тайвань, Ираны тамирчдыг ялж, чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэв. Хасагдах 16-гийн тулаанд Йорданы тамирчинг 15:14, шөвгийн наймд дэлхийн цомын медальт Австралийн тамирчинг 15:9 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд Токио-2020 олимпын эрхийн тэмцээний аварга, Сингапурын тамирчин Kiria Tikanah Abdul Rahman-тай гурван үеийн турш тэнцүү тулалдаж, хоёр онооны зөрүүтэй ялагдсанаар энэ удаад олимпын эрх авч чадсангүй.
Премиум Корпорэйшн болон BlueMon Group-ийн дэмжлэгтэй тамирчин Б.Амарзаяа Ази, Номхон далайн орнуудын "А" зэрэглэлийн эрхийн тэмцээнээс хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж байгаа юм. Шагналыг Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Шейх Салем Бин Султан Аль Касими, Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн зүүн бүсийн захирал Д.Ганбаатар нар гардуулав.
Холбооны зүгээс бэлтгэлийн зардлыг дэмжсэн Биеийн тамир, спортын улсын хороо, туялзуур сэлэмний спортыг анх удаа олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан Монголын Үндэсний Олимпын Хороо болон бүх дэмжигчдэд талархал илэрхийлэв.

Source: Fencing Association of Mongolia on Facebook
