Fencing Association
of MongoliaМонголын Туялзуур Сэлэмний Холбоо
Register
Results15 May 2024

Холбооны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн боллооMongolian only

Б.Амарзаяа тав дахь удаагаа, Б.Хаш-Эрдэнэ гурав дахь удаагаа улсын аварга болж, багийн төрөлд Дуэль клуб хоёр алтан медаль хүртлээ.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны 15 жилийн ойн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд ОУХМ Б.Амарзаяа таван удаагийн улсын аварга ОУХМ Б.Гэрэлмаатай тулалдаж түрүүлэв. Ингэснээр Б.Амарзаяа тав дахь удаагаа аваргалж, амжилтаараа Б.Гэрэлмаатай тэнцлээ.

Эрэгтэйчүүдийн финалд Хангарди клубийн Б.Хаш-Эрдэнэ Дуэль клубийн Б.Цэнгүүнийг ялж, гурав дахь удаагаа түрүүллээ.

Тэмцээний хоёр дахь өдөр болсон багийн төрөлд нийт 20 баг оролцож, эмэгтэйчүүдээс Дуэль клубийн 3-р баг (З.Хишигдэлгэр, Т.Амин-Эрдэнэ, Б.Бүлтэн, Н.Ялгуун), эрэгтэйчүүдээс Дуэль клубийн 1-р баг (Г.Даваацог, Б.Бямбажаргал, Б.Алтангэрэл, Ц.Жигжидсүрэн) түрүүлэв.

Холбооноос 2014 оноос хойш улсын аварга шалгаруулах тэмцээний дараа медалийн чанараар шилдэг клубийг шалгаруулж цом гардуулдаг. 2014-2024 оны хооронд Дуэль клуб 2019, 2021, 2023, 2024 онд, Хангарди клуб 2015, 2016, 2018 онд, УБ Фенсинг клуб 2014, 2017, 2022 онд цомын эзэд болжээ.

Women

  • B.AmarzayaaUB Fencing Club
  • B.GerelmaaUB Fencing Club
  • T.Amin-ErdeneDUEL Fencing Club
  • K.Nandin-ErdeneKhangardi

Men

  • B.Khash-ErdeneKhangardi
  • B.TsenguunDUEL Fencing Club
  • T.TemuulenDUEL Fencing Club
  • T.JigjidsurenDUEL Fencing Club

Source: Fencing Association of Mongolia on Facebook

Newer story Older storyAll news