Fencing Association
of MongoliaМонголын Туялзуур Сэлэмний Холбоо
Register
Training26 Oct 2024

FIE-ийн Ирина Кныш Монголын шүүгчдэд сургалт орлооMongolian only

Таван клубийн 40 шүүгч хамрагдсан сургалтын үеэр 18 шүүгч Улсын, B, C зэрэглэлийн шалгалтаа амжилттай өглөө.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны шүүгчийн зэрэглэл олгох сургалт 2024 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Холбооноос жил бүр шүүгч, дасгалжуулагчдын сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Олон улсын туялзуур сэлэмний холбооны (FIE) Шүүгчдийн зөвлөлийн Ерөнхийлөгч Ирина Кныш удирдан явууллаа. Тэрээр FIE-ийн шүүгчдийн сургалт, зэрэг дэвийн шалгалт зохион байгуулах, тив, дэлхий, олимпын наадмын шүүгчдийг удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Сургалтад таван клубийн 40 шүүгч хамрагдаж, туялзуур сэлэмний тэмцээний болон материал хэрэгслийн дүрэм, дүрмийн шинэчлэгдсэн заалтуудын талаар мэдээлэл авлаа. Шалгалт өгөх болзол хангасан 18 шүүгч Улсын шүүгч, B болон C зэрэглэлийн шалгалтаа амжилттай өгөв.

Сургалтыг холбооны Ерөнхийлөгч А.Ганхуяг, Дэд ерөнхийлөгч З.Номундарь нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо сургалтын танхимаар хангаж, Азийн туялзуур сэлэмний холбоо туслалцаа үзүүлэв.

Source: Fencing Association of Mongolia on Facebook

Newer story Older storyAll news