Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Сургалт2024.10.26

FIE-ийн Ирина Кныш Монголын шүүгчдэд сургалт орлоо

Таван клубийн 40 шүүгч хамрагдсан сургалтын үеэр 18 шүүгч Улсын, B, C зэрэглэлийн шалгалтаа амжилттай өглөө.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны шүүгчийн зэрэглэл олгох сургалт 2024 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Холбооноос жил бүр шүүгч, дасгалжуулагчдын сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Олон улсын туялзуур сэлэмний холбооны (FIE) Шүүгчдийн зөвлөлийн Ерөнхийлөгч Ирина Кныш удирдан явууллаа. Тэрээр FIE-ийн шүүгчдийн сургалт, зэрэг дэвийн шалгалт зохион байгуулах, тив, дэлхий, олимпын наадмын шүүгчдийг удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Сургалтад таван клубийн 40 шүүгч хамрагдаж, туялзуур сэлэмний тэмцээний болон материал хэрэгслийн дүрэм, дүрмийн шинэчлэгдсэн заалтуудын талаар мэдээлэл авлаа. Шалгалт өгөх болзол хангасан 18 шүүгч Улсын шүүгч, B болон C зэрэглэлийн шалгалтаа амжилттай өгөв.

Сургалтыг холбооны Ерөнхийлөгч А.Ганхуяг, Дэд ерөнхийлөгч З.Номундарь нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо сургалтын танхимаар хангаж, Азийн туялзуур сэлэмний холбоо туслалцаа үзүүлэв.

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ