Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2024.12.15

Б.Гандөл, Б.Баярчимэг нар "Улаанбаатар Гран при 2024"-т анх удаа түрүүллээ

Үндэсний чансааны шилдэг 20, 20 тамирчны тулааны үеэр 2023-2024 оны улирлын шилдгүүдийг өргөмжиллөө.

МТСХ-ны үндэсний чансааны эрэгтэй, эмэгтэй шилдэг 20, 20 тамирчны тулаан болох "Улаанбаатар Гран при 2024" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ нээв.

Дуэль клубийн сэлэмчин Б.Гандөл, Б.Баярчимэг нар анх удаа Гран при тэмцээний аваргаар тодорч цомын эзэд боллоо. Хангарди клубийн Т.Эзэнболор, Х.Нандин-Эрдэнэ, ЛТ клубийн У.Мөнх-Хасар, УБ Фенсинг клубийн Г.Сумъяабалдан, Э.Тэмүүлэн нар анх удаа медаль хүртлээ.

Тэмцээний үеэр 2023-2024 оны улирлын шилдгүүдийг өргөмжиллөө. Насанд хүрэгчдийн шилдэг эмэгтэй тамирчнаар УБ Фенсинг клубийн Б.Амарзаяа, эрэгтэй тамирчнаар Хангарди клубийн Б.Хаш-Эрдэнэ, шилдэг клубээр дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнтэй Дуэль клуб шалгарав.

Тэмцээнийг ивээн тэтгэсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт туялзуур сэлэмний нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлэв.

Эмэгтэй

  • Б.БаярчимэгДуэль
  • З.ХишигдэлгэрДуэль
  • Т.ЭзэнболорХангарди
  • Х.Нандин-ЭрдэнэХангарди

Эрэгтэй

  • Б.ГандөлДуэль
  • У.Мөнх-ХасарЛТ
  • Э.ТэмүүлэнУБ Фенсинг
  • Г.СумъяабалданУБ Фенсинг

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ