Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Шигшээ баг2025.09.22

Өсвөрийн шигшээ баг Азийн цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль авлаа

Энэтхэгийн Халдвани хотод болсон Asian Cadet Cup 2025-д Д.Мэрси болон эрэгтэй баг хүрэл медаль хүртэж, Монгол Улс медалийн дүнгээр 8-р байрт шалгарлаа.

Энэтхэг улсын Уттараханд мужийн Халдвани хотод 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Өсвөр үеийн Ази тивийн цомын тэмцээн (Asian Cadet Cup 2025) зохион байгуулагдлаа. Тэмцээнд 17 орны 192 тамирчин туялзуур сэлэмний гурван төрлийн зэвсгээр ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв.

Монгол Улсыг дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор өсвөрийн 7 тамирчин хүнд сэлмийн төрөлд төлөөлөв. Эрэгтэйчүүдээс Дуэль клубийн Н.Чинхүслэн, Ц.Тэмүүлэн, Б.Амарзориг, УБ Фенсинг клубийн Б.Чингүүн, эмэгтэйчүүдээс Дуэль клубийн Ц.Ундрал, Д.Буянхишиг, Д.Мэрси нар оролцлоо.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дуэль клубийн тамирчин Д.Мэрси хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Чинхүслэн, Б.Амарзориг, Б.Чингүүн, Ц.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг хүрэл медаль хүртлээ.

Оролцсон 17 орноос 10 нь медалийн тавцанд зогссон бөгөөд Монголын баг тамирчид 2 хүрэл медалиар багийн дүнгээр 8-р байрт шалгарлаа. Тамирчдыг оролцоход дэмжсэн эцэг эхчүүдэд холбооны зүгээс талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ