Намрын сорил 2026: Б.Гандөл, Д.Мэрси нар түрүүлж, Дуэль клуб тэргүүллээ
Шинэ улирлын анхны "C" зэрэглэлийн чансааны тэмцээн Дэлхийн туялзуур сэлэмний өдөр болох 9 дүгээр сарын 12-нд боллоо.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны "C" зэрэглэлийн чансаа олгох "Намрын сорил-2026" тэмцээн 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Спорт хорооны зааланд зохиогдлоо.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд Б.Гандөл, эмэгтэйчүүдийн ангилалд Д.Мэрси нар түрүүлэв. Хоёр ангиллын медальт байрын долоог нь Дуэль клубийн тамирчид эзэллээ.
Багийн төрөлд эрэгтэйчүүдээс Б.Гандөл, Ц.Тэмүүлэн, Б.Бямбажаргал, эмэгтэйчүүдээс Б.Бүлтэн, П.Оюун-Эрдэнэ, Д.Буянхишиг нарын бүрэлдэхүүнтэй Дуэль клубийн багууд аваргын алтан медалийн эзэд боллоо.
Мөн энэ өдөр Монголын Туялзуур Сэлэмний Холбоо дэлхийн 150 гаруй улсын холбоодын хамт Дэлхийн туялзуур сэлэмний өдрийг тэмдэглэв. Олон улсын туялзуур сэлэмний холбоо (FIE) энэ жилийн өдрийг "Нэгэнт туялзуур сэлэмчин болсон бол үргэлж туялзуур сэлэмчин" (Once a Fencer, Always a Fencer) уриан дор тэмдэглэж, дэлхий нийтийн кампанит ажил өрнүүллээ.
Эрэгтэй
- Б.ГандөлДуэль
- Н.ЧинхүслэнДуэль
- Ц.ТэмүүлэнДуэль
- М.ХүслэнСаруул
Эмэгтэй
- Д.МэрсиДуэль
- Ц.УндралДуэль
- М.ИндранилДуэль
- Д.БуянхишигДуэль


Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж
