Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.01.18

Өсвөр, залуучуудын УАШТ 2026: Н.Чинхүслэн хошой аварга боллоо

U17 ангилалд Н.Чинхүслэн, М.Индранил, U20 ангилалд Ливай Тэнгис, П.Оюун-Эрдэнэ нар улсын аварга боллоо.

2026 оны өсвөр үеийн (U17) улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 17-нд, залуучуудын (U20) тэмцээн 18-нд болов. Өсвөр үеийн тэмцээнд 4 клубийн 50 орчим, залуучуудын тэмцээнд 40 орчим тамирчин оролцлоо.

Өсвөр үеийн эрэгтэйчүүдийн төрөлд Дуэль клубийн Н.Чинхүслэн түрүүлж, өсвөрийн УАШТ-д хоёр дахь удаагаа аваргалсан хошой аварга боллоо. Эмэгтэйчүүдийн төрөлд ЛТ клубийн М.Индранил анх удаагаа улсын аварга болов.

Залуучуудын ангилалд УБ Фенсинг клубийн Ливай Тэнгис, Дуэль клубийн П.Оюун-Эрдэнэ нар түрүүлэв.

Багийн төрөлд өсвөр болон залуучуудын ангиллын эрэгтэй, эмэгтэй дөрвөн төрөлд бүгдэд нь Дуэль клубийн багууд түрүүллээ. Нийлбэр дүнгээр Дуэль клуб 6 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж цомын эзэн болов.

U17 эрэгтэй

  • Н.ЧинхүслэнДуэль
  • Ц.ТэмүүлэнДуэль
  • Г.ЭринДуэль
  • Б.ЧингүүнУБ Фенсинг

U17 эмэгтэй

  • М.ИндранилЛТ
  • Ц.УндралДуэль
  • Д.МэрсиДуэль
  • Н.АмуунДуэль

U20 эрэгтэй

  • Ливай ТэнгисУБ Фенсинг
  • М.ХүслэнЛТ
  • Б.БатнямДуэль
  • Б.ГандөлДуэль

U20 эмэгтэй

  • П.Оюун-ЭрдэнэДуэль
  • Х.Нандин-ЭрдэнэУБ Фенсинг
  • Б.БүлтэнДуэль
  • Я.АриунхишигЛТ

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ