Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.05.10

"Премиум 2026": У.Мөнххасар, Д.Мэрси нар улсын аварга боллоо

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр Дуэль клуб 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар аваргын цом өргөлөө.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах "Премиум 2026" тэмцээн 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Хан Хиллс спорт зааланд болж, PSN Спорт сувгаар шууд дамжуулагдлаа. Энэ нь эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14 дэх, эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн 13 дахь, багийн төрлийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм.

Нээлтэд FIE-ийн Шүүгчийн зөвлөлийн Ерөнхийлөгч Ирина Кныш, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл зэрэг хүндэт зочид оролцов. Ирина Кныш тэмцээний өмнөх өдрүүдэд Монголын шүүгчдэд зэрэглэл олгох сургалт удирдан явуулсан юм. Тэмцээнийг МТСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Премиум группын Дэд ерөнхийлөгч А.Ганболд нээж, Дуэль клубийн Ц.Ундрал, П.Оюун-Эрдэнэ нарт "Спортын нэгдүгээр зэрэг" цол, Ирина Кныш болон С.Баярцогт нарт холбооны дурсгалын медаль гардуулав.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Саруул Фенсинг клубийн У.Мөнххасар түрүүлж, клубийн анд М.Хүслэн мөнгөн медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Дуэль клубийн Д.Мэрси аваргалж, УБ Фенсинг клубийн Б.Гэрэлмаа дэд байр эзэллээ.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс УБ Фенсинг клубийн 2-р баг, эмэгтэйчүүдээс Дуэль клубийн 2-р баг түрүүлэв. Багийн шагналыг хүндэт зочин, Японы усанд сэлэлтийн олимпын тамирчин Кацүми Накамүра, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар нар гардуулав.

Нийлбэр дүнгээр Дуэль клуб 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж аваргын цомын эзэн болсон бөгөөд цомыг клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнд Д.Ганбаатар гардууллаа.

Эрэгтэй ганцаарчилсан

  • У.МөнххасарСаруул
  • М.ХүслэнСаруул
  • Б.ГандөлДуэль
  • Н.ЧинхүслэнДуэль

Эмэгтэй ганцаарчилсан

  • Д.МэрсиДуэль
  • Б.ГэрэлмааУБ Фенсинг
  • Б.АмарзаяаУБ Фенсинг
  • Ц.УндралДуэль

Эрэгтэй баг

  • Э.Дөлгөөн, М.Мөнхтулга, Э.Тэмүүлэн, Г.СумъяабалданУБ Фенсинг-2
  • Б.Гандөл, Б.Цэнгүүн, Ц.Тэмүүлэн, Б.БатнямДуэль-3
  • У.Мөнххасар, У.Маргад-Эрдэнэ, М.Хүслэн, О.ГигүүлэнСаруул

Эмэгтэй баг

  • Д.Мэрси, Ц.Ундрал, Б.Бүлтэн, П.Оюун-ЭрдэнэДуэль-2
  • Ө.Хишигдэлгэр, А.Мягмарцэрэн, Т.Баасансүрэн, С.ДөлгөөнДуэль-1
  • Ө.Буян-Өлзий, Б.Саруулсайхан, Б.Оюундарь, Г.Уран-МаргадУБ Фенсинг

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ