Монголын Туялзуур
Сэлэмний ХолбооFencing Association of Mongolia
Тэмцээнд бүртгүүлэх
Үр дүн2026.06.21

IUFC League Ulaanbaatar 2026: Монголд анх удаа олон улсын клубүүдийн тэмцээн боллоо

7 орны 8 клубийн 180 гаруй өсвөр тамирчин Хан Хиллс спорт төвд хүнд болон хөнгөн сэлмээр гурван өдөр өрсөлдлөө.

Олон улсын клубүүдийн туялзуур сэлэмний холбоо (IUFC), Монголын Туялзуур Сэлэмний Холбоо, УБ Фенсинг клуб хамтран зохион байгуулсан "IUFC League Ulaanbaatar 2026" олон улсын тэмцээн 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Хан Хиллс спорт төвд боллоо. Энэ нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан тэмцээн юм.

Тэмцээн 6 дугаар сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийж, нээлтэд IUFC-ийн Ерөнхийлөгч Wong Tsan, Азийн туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МТСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар нар оролцов. "Мөнгөн чавхдас" морин хуурын хамтлагийн хүүхдүүд урлагийн мэндчилгээ өргөн барьж, олон улсын зочдын талархлыг хүлээлээ.

U8-аас U17 хүртэлх насны ангиллаар хүнд сэлэм, хөнгөн сэлмийн ганцаарчилсан, багийн болон ур чадварын төрлүүдэд өрсөлдөв. U14 насны ангилалд УБ Фенсинг клубийн Г.Уранмаргад, Г.Сэнгүн нар аваргалсан бол U17 насны хүнд сэлмийн төрөлд Дуэль клубийн Д.Мэрси, С.Эрхэс нар түрүүллээ.

Хонконгийн HK Fencing School-ийн тамирчид ч амжилттай оролцож, Wai Bernard Jonas U17 ангилалд, Song Jia U12 охидын ангилалд алтан медаль хүртэв. Ур чадварын төрлийн U9 ангилалд Хангарди клубийн Эмүүжин, Ундрахмөрөн нар түрүүллээ.

Тэмцээнийг MNB Монголын Мэдээ онцлон сурвалжилсан бөгөөд IUFC-ийн Ерөнхийлөгч Wong Tsan тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан байгууллагуудад талархал гардуулав. Талбай дээрх өрсөлдөөнөөс гадна Монгол, Хонконгийн залуу тамирчдын хооронд шинэ нөхөрлөл бий болсон нь энэ тэмцээний хамгийн том үнэ цэнэ байлаа.

U17 хүнд сэлэм, охид

  • Д.МэрсиДуэль
  • М.ИндранилДуэль
  • Г.Уран-МаргадУБ Фенсинг
  • Ц.УндралДуэль

U17 хүнд сэлэм, хөвгүүд

  • С.ЭрхэсДуэль
  • Н.ЧинхүслэнДуэль
  • Г.ЭринДуэль
  • Ц.ГүнбилэгДуэль

U14 хүнд сэлэм, охид

  • Г.УранмаргадУБ Фенсинг
  • Г.АнирланЛТ
  • Lau Sin InHK Fencing School
  • Б.ҮенЛТ

U14 хүнд сэлэм, хөвгүүд

  • Г.СэнгүнУБ Фенсинг
  • Г.СэцэнУБ Фенсинг
  • М.ТүвшинбаярХангарди
  • М.Цогт-ЭрдэнэДуэль

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж

Шинэ мэдээ Өмнөх мэдээБүх мэдээ