Премиум үндэсний чансаа шинэчлэгдлээ: У.Мөнххасар, Б.Амарзаяа нар тэргүүлж байна
2025-2026 оны улирлын тэмцээнүүдийн дүнгээр эрэгтэй 50, эмэгтэй 45 тамирчин эрэмбэлэгдлээ.

Монголын Туялзуур Сэлэмний Холбооноос 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар насанд хүрэгчдийн хүнд сэлмийн Премиум үндэсний чансааг шинэчлэн гаргалаа.
Чансааг 2025-2026 оны улиралд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн үр дүнд үндэслэн, үндэсний чансаа олгох журмын дагуу тооцов. Энэ эрэмбэ нь тамирчдын улсын хэмжээнд эзэлж буй байр, онооны үзүүлэлтийг илэрхийлнэ.
Эрэгтэйчүүдийн чансааг УБ Фенсинг клубийн У.Мөнххасар 537 оноотойгоор тэргүүлж, Саруул клубийн М.Хүслэн 445, Дуэль клубийн Б.Гандөл 434 оноотой удаалж байна. Эмэгтэйчүүдийн чансааг УБ Фенсинг клубийн Б.Амарзаяа 497 оноотойгоор тэргүүлж, Дуэль клубийн Ц.Ундрал 368, Д.Мэрси 359 оноотой удаалж байна.
Шинэчилсэн чансаанд нийт 50 эрэгтэй, 45 эмэгтэй тамирчин эрэмбэлэгдсэн бөгөөд үндэсний чансааны тэмцээн бүрийн дараа оноо шинэчлэгдэн нийтлэгдэх болно.
Эрэгтэй, эхний 5
- У.Мөнххасар (537)УБ Фенсинг
- М.Хүслэн (445)Саруул
- Б.Гандөл (434)Дуэль
- Г.Сумъяабалдан (382)УБ Фенсинг
- Э.Тэмүүлэн (311)УБ Фенсинг
Эмэгтэй, эхний 5
- Б.Амарзаяа (497)УБ Фенсинг
- Ц.Ундрал (368)Дуэль
- Д.Мэрси (359)Дуэль
- Б.Гэрэлмаа (329)УБ Фенсинг
- А.Мягмарцэрэн (317)Дуэль

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Facebook пэйж
